Хуурайшилтын үед шар өвс шатаасны улмаас иргэд эд хөрөнгөөр хохирох нь нэмэгджээ. Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 9-нд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Сурагчийн гудамжинд эзэн нь тодорхойгүй айлын хашаанд шар өвс шатаж, 0.7 га талбай өртжээ. Мөн хашаанд байсан 5х6 метрийн хэмжээтэй байшин болон таван ханатай гэр эд хогшлын хамт шатсан гэнэ. Гал түймрийг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүн, Аврах ангийн бэлтгэл ээлж, ногоон бүсийн эргүүлийн нийт 13 алба хаагч дөрвөн автомашинтай шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.