Иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулсан зарим улсад аялал жуулчлалын салбараа нээж, хамтран ажиллахаар болсноо Индонез Улсын аялал жуулчлалын сайд Сандиага Үно мэдэгдэв. Эл ажлын хүрээнд ирэх зургаадугаар сарын дунд, эсвэл долдугаар сард тус улсын аялал жуулчлалын томоохон байршил болох Бали арлын Үбүд, Санур, Нуса Дуа зэрэг хэсэгт хатуу дэглэмтэйгээр гадаадын жуулчдыг хүлээн авах туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийн явцыг хоёр долоо хоногт нэг удаа хянаж, үнэлэх гэнэ. Өнөөгийн байдлаар Бали арлын хоёр сая орчим оршин суугчид вакцинд хамрагдаад байна.