Өнөөдөр 11.00 цагийн орчимд "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын хашаанд шар өвс шатаж, түймэр гарлаа. Цахилгааны үелзлээс үүдэн оч үсэрч, түймэр гарах нөхцөлийг бүрдүүлсэн аж. Түймэрт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн баруун болон хойд хэсэг өртсөн гэнэ. Нийслэлийн Онцгой байдлын албаныхан болон тус хүрээлэнгийн ажилтан, албан хаагчид цаг алдалгүй арга хэмжээ авч унтраажээ. Энэ үед “Мандала” хотхоны барилга дээр ажиллаж байсан "Moncon construction" компанийн залуус болон иргэн Ө.Хишигбуян нар галыг унтраахад оролцсон гэнэ.