Авто зам ашигласан төлбөрийг цахимаар авах үйлчилгээ нэвтрүүлж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 онд баталсан “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа гэнэ. Дээрх төслийн нэмэлт өөрчлөлтөд оруулах саналыг тавдугаар сарын 7 хүртэл Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт албан бичгээр болон цахимаар хүлээн авч буй. Тиймээс иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй оролцохыг албаныхан уриаллаа.