Хуурайшилтаас үүдэн Улаанбаатар хотын ногоон бүсэд шар өвс, ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй учир урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ. Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын болон Байгаль орчин, Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн хэлтэс, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан хамтран ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт эргүүл хийхээр боллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Тэгшбаяр нар хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудад өчигдөр үүрэг, чиглэл өглөө. Хөдөлгөөнт эргүүл зургадугаар сарын 10 хүртэл гаргахаар болжээ.
.