Энэтхэг улсын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилтын хэрэгжилтийн хугацааг сунгалаа. Тус улсын Байгаль орчны яам нүүрсний цахилгаан станцуудаа хаах, хязгаарлах төлөвлөгөөгөө хоёр жилээр хойшлуулсан байна. Тодруулбал, шинэ Дели зэрэг хүн амтай ихтэй хотуудын ойролцоох нүүрсний цахилгаан станцуудын хорт хийн ялгаруулалтыг бууруулах зорилтыг 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулаад байгаа аж. Дээрх яамныхан 2023 оны эцэст бүс нутаг, 2024 онд жижиг суурин тосгон, 2025 онд улс даяараа агаарын бохирдолгүй болно хэмээн тооцоолжээ.