Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан энэ онд шинээр 20 байршлыг нийтийн эдэлбэр газарт шилжүүлэхээр болжээ. 2019-2020 онд тус албаныхан 70 байршлын 187.66 га газрыг нийтийн эзэмшил болон нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн гэнэ.
Харин энэ онд 29 байршлыг шинээр нэмж, 20 байршлыг нийтийн эдэлбэр газарт бүртгүүлэхээр болсон аж. Үүнд:
Баянгол дүүрэг- Хоёр байршил бүхий 0.45 га
Баянзүрх дүүрэг- Гурван байршил бүхий 0.48 га
Сонгинохайрхан дүүрэг- Нэг байршил бүхий 0.11 га
Хан-Уул дүүрэг- Найм байршил бүхий 2.15 га
Чингэлтэй дүүрэг- Гурван байршил бүхий 0.36 га
Багануур дүүрэг- Гурван байршил бүхий 6.48 га газар багтжээ.