Хэнтий аймгийн Дадал сумын Агц багийн нутаг, Харгиастай гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 13.25 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд болон алба хаагчид хамтран хээрийн түймрийг зогсоохоор ажиллаж, 16.30 цагт унтраасан байна. Урьдчилсан байдлаар уг түймэрт 4000 га талбай шатсан хэмээн мэдээлэв.