Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 12-нд улс орон даяар эхэлсэн. 2021 оны гуравдугаар сарын 12-14-ний өдрүүдэд нийслэл болон 20 аймгийн төрийн албаны ерөнхий шалгалтад ирвэл зохих 8880 иргэнээс 7381 иргэн буюу 83.1 хувь нь шалгалтаа өгсөн байна.
Шалгалтыг зохион байгуулах Төв комиссоос шалгалтын явцын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, шалгалтад тэнцсэн 2315 иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэхээр шийдвэрлэсэн.
Коронавирус халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны гуравдугаар сарын 15-19-ны өдрүүдэд товлосон шалгалт 14 хоногоор хойшилсон. Уг өдрүүдэд хуваарьтай байсан иргэдийн хувьд коронавирус халдварын тархалт буурч, холбогдох байгууллагаас шийдвэр гарсаны дараа Төв аймагт 386 иргэн, Улаанбаатар хотод 3827 иргэн тус тус шалгалт өгөх юм.
2021 оны төрийн албаны ерөнхий шалгалт өгч төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.