Хөвсгөл аймгийн Ханх сумд өнөөдөр (гуравдугаар сарын 31) өглөө 08.01 цагийн орчимд газар 5.5 магнитудийн хүчтэй хөдөлжээ. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс энэ талаар тодруулахад “Ханх суманд дээрх газар хөдлөлтийн дараа 08.22 цагийн үед 4.1 магнитудийн хүчтэй газар хөдлөлт болсон. Эдгээр нь энэ оны нэгдүгээр сарын 12-ний 05.22 цагт болсон 6.5 магнитудийн хүчтэй газар хөдлөлтийн давталт юм. Нэгдүгээр сараас хойш Ханх сумд 3.5-аас дээш магнитудтай 185 удаагийн газар хөдлөлт болсон” гэв.