Нийслэлийн ногоон бүсийн 167.81 га талбай өнгөрсөн онд хээрийн түймэрт өртжээ. Мөн ойн сан бүхий 116.9 га талбайгаас 15.7 нь түймэрт өртөж, 110 сая төгрөгийн хохирол учруулсан гэнэ. Үүнээс гадна шар өвс шатаах, гагнуурын оч хаях зэрэг иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж 21 объектод түймэр гарч, нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэглэл энэ сарын 30-ны байдлаар өндөр байгаа учир ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхийг бүрэн унтрааж, халуун үнс, нурам ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.