Он гарснаас хойш нийслэл, Булган, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн суманд дөрвөн удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгджээ. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 1.5 га ой, 16.350 га хээрийн талбай өртсөн гэнэ. Энэ нь ой, хээрийн гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 69.3 хувиар буурсан үзүүлэлт аж. Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, тамхийг бүрэн унтраах, халуун үнс нурам ил, задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.