Улаанбаатар хотод коронавирус халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан гамшгийн үеийн ШАР түвшний дэглэмийг УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэр гарсан. Төрийн албаны зөвлөлөөс үүний дагуу нийслэлд зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ. Тэгвэл Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 01/865 тоот албан бичгээр Улсын онцгой комисст хандаж төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах эсэх талаар зөвлөмж, чиглэл хүссэн байна. УОК болон мэргэжлийн байгууллагуудаас халдвар хамгаалал, аюулгүй байдлын зөвлөмж, чиглэлийг ирсний дараа Төрийн албаны зөвлөл шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах, эсэх талаар дахин мэдээлэх гэнэ.