Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн нутаг болон Буйлсан, Бууцагаан сумын нутагт дахь Андаагийн дэнж гэх газруудад иргэд хууль бусаар ашигт малтмал олборложээ. Тодруулбал, иргэн Г, Х, М, Б нар нь жижиг оврын трактор ашиглаж, хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг цагдаагийнхан илрүүлж, холбогдох шалгалтыг явуулж байна. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2.1 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэдэг аж.