Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт орших Далангийн голд энэ сарын 15-нд гангар хунгийн сүрэг иржээ. Тэд анх 34 лээ ирсэн бөгөөд 10 нь төрсөн нутгаа зорин нисэж, 24 нь үлдсэн гэнэ. Гангар хунгийн сүргийн 20 бодгаль энэ зун хань, ижлээ олж, үр төлөө өсгөж, нисгэж сургах, өвлөөс өрсөж халуун дулаан орныг зорих их ажил эхлүүлэхээр өнөөдөр 06.50 цагт Далангийн голыг орхин нислээ.
Ташрамд дурдахад энэ сарын 26-ны байдлаар Далангийн голд халбага нугас, уран нүдэн шумбуур тус бүр хоёр, цээжмэг гал сүүлт, зэрлэг нугас, мираан чогчиго тус бүр нэг, хондон ангир, сохор элээ, алагтуу хэрээ тус бүр гурав, таван хөх цэгцгий, 21 гангар хун, 12 монгол цахлай нутаглажээ.