Дорнод аймгийн Булган сумын Өндөр хошуу багийн Үнсний хонхор гэх газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 21.21 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Алба хаагчид болон Булган сумын иргэд галыг бүрэн унтрааж, Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн байна. Эл түймэрт 1600 га талбай шатжээ.