Архангай аймгийн нэгдсэн эмнэлгээс голомтолсон халдварын тоо өмнөх өдрийнхөөс 12-оор нэмэгдлээ. Ингээд тус аймагт нийт 18 тохиолдол бүртгэгдлээ. Тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Иргэд тайван байж, Архангай аймгийн онцгой комиссоос гаргасан шийдвэр, заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг анхааруулж байна.