“Анчид, аялагчид, ангийн буу, сум, загас, анч нохой, хутга, бүх хэрэгсэл” гэх цахим хуудсанд нэгэн иргэн “Өнөөдрийн ан” гэх тайлбартай өмхий хүрнэ агнасан зургаа өчигдөр нийтэлжээ. Энэ нь олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэлд өртсөн юм. Энэ талаар Экологийн цагдаагийн албаныхнаас тодруулахад “Манай байгууллага шалгалтын ажлыг эхлүүлсэн. Хэн гэдэг хүн, хэзээ агнасан, эсэх нь одоогоор тогтоогдоогүй” хэмээв. Өмхий хүрнэ нь бүс нутгийн үнэлгээгээр “анхааралд өртөхгүй” гэх ангилалд багтдаг аж. Манай орны баруун өмнөд хэсгээс бусад бүх нутагт тархан амьдардаг эл амьтныг агнаж, арьсыг нь ашиглах тохиолдол элбэг гэнэ. 1958-1960 онд 6,000 гаруй өмхий хүрнэ агнаж байсан нь эл амьтны тоо толгой буурахад нөлөөлсөн гэнэ.