Булган аймгийн Булган сумын Нисэх гэдэг газраас өчигдөр шатсан цогцос олдсон байна. Цагдаагийнхан үзлэг шалгалт хийж, хохирогч нь Булган аймгийн харьяат 48 настай И болохыг тогтоожээ. Хохирогч энэ сарын 17-ны өдөр иргэн гэрээсээ гараад сураггүй болсныг гэрийнхэн нь хэлсэн байна. Улмаар иргэн И-ийг эрэн хайж байсан боловч, харамсалтай нь ийн олджээ. Цагдаагийнхан хохирогч өөрийгөө шатаасан хэмээх урьдчилсан дүгнэлт гаргасан байна.