Токиод болж буй мэргэжлийн сүмо бөхийн Харү башёд зодоглосон Хакүхо М.Даваажаргал бэртлээ сэдрээсэн тул барилдааныг орхиж, баруун өвдгөндөө хагалгаа, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай болсноо Сүмогийн холбоонд уламжилжээ. Түүний дэвжээний багш Мияагино “Хакүхо мэс засалд орсны дараа дэвжээндээ эргэн ирэхээр төлөвлөсөн ч эмчилгээний үр дүнгээс хамаарч цаашид барилдах, эсэхээ шийднэ. Эмч нар түүнийг ийм байдалтай барилдаж болохгүй гэж хэлсэн. Тиймээс долдугаар сард болох Нагоя башёгийн үеэр тэрбээр эцсийн шийдвэрээ гаргана” хэмээн мэдэгдлээ. Ташрамд дурдахад, Монголын сүмоч, 71 дэх их аварга Какүрюү М.Ананд зодог тайлахаа мэдэгдсэн билээ.