Он гарснаас хойш хоёрдугаар сарын 28 хүртэл манай улсын нутаг дэвсгэр болон хил орчмын бүсэд 45,419 газар хөдлөлт болжээ. Эдгээрээс манай улсын нутагт 42,663, хил орчимд 2,756 газар хөдлөлт бүртгэгдсэн гэнэ.
Газар хөдлөлтийг хүчний хувьд ялган үзвэл:
1.0 магнитудтай- 24,514,
1.9 магнитудтай- 17,843,
2.0-2.9 магнитудтай- 2688,
3.0-3.9 магнитудтай- 301,
4.0-4.9 магнитудтай- 67,
5.0-5.9 магнитудтай- тав,
6.0-6.9 магнитудын хүчтэй нэг газар хөдлөлт бүртгэгджээ.
Тэгвэл он гарснаас хойш өнгөрсөн хугацаанд 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 12 удаа (Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон хүчтэй газар хөдлөлтийн давталт хөдлөл 176) болсон байна. Эдгээр нь Өмнөговь, Дорнод, Хөвсгөл, Завхан, Дорноговь, Сэлэнгэ, Говь-Алтай, Ховд, Архангай аймгийн нутагт бүртгэгджээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 29км-ын зайд магнитуд нь 6.5-ын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн хамгийн хүчтэй үзүүлэлт байжээ. Энэ сарын 10-ны 12.00 цагийн байдлаар тус бүс нутагт 39,984 газар хөдлөлт болсноос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй 182 удаагийн тохиолдол бүртгэгджээ.
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өнөөдөр тохиож буй бөгөөд маргааш Дундговь аймгийн Дэрэн суманд байрлах газар хөдлөлт мэдрэх цэгийн орчимд зохиомол чичирхийлэл үүсгэж, 16.00 цагт нийслэлд зарлан мэдээллийн дохио дуугаргахаар болжээ. Иймээс иргэдийг зохиомол түгшүүрт өртөж, сандарч тэвдэхгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.