Улаанбаатар хотод өчигдөр шөнө орчимд 22:46 цагийн орчимд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдлээ.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 16 км-т, Ө-46°45”36” У-108°18”00”/ газар 03 дугаар сарын 23-ны өдрийн 22:47 цагт 5,5 магнитудын газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд урьдчилсан байдлаар тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Төмөр замын Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.
Хохирлын хэмжээг тогтоохоор тус аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Мөн газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгджээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.