Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласан билээ. Энэ жил “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” гуравдугаар сарын 24-ны лхагва гарагт буюу маргааш тохиож байна. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх сургалтыг энэ онд цахимаар явуулах бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулахаар болжээ.
Ташрамд дурдахад, он гарснаас хойш манай улсын нутаг дэвсгэр болон хил орчмын бүсэд нийтдээ 45,419 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 12 удаа болж иргэдэд чичирхийлэл нь мэдрэгдсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.