Цаг уур, орчны шинжилгээний газраас гуравдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 сантиметрээр нимгэрч, мөсний үзэгдэл эрчимжиж, хэврэгшиж байгааг тогтоожээ. Цаашид цаг агаарын дулаарлаас болж гол, мөрний сав дахь цас, мөс хайлж, хаврын шар усны үер, цөнгийн хахаатай давхцан ус эргээсээ халих, голын эрэг орчим усанд автах зэрэг үзэгдэл ажиглагдаж болзошгүйг анхаарууллаа. Иймээс иргэдийг хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.