Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байсан коронавирусний халдвартай дөрвөн иргэн эдгэрч өнөөдөр гэрийн тусгаарлалтад шилжээ. Ингэснээр Шилүүстэй сум "Ногоон бүс болсон гэдгийг Завхан аймгийн засаг даргын тамгын газраас мэдээллэв.
Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж буй Завхан аймгийн харьяат 2 жолоочийн ойрын хавьтлын 53 иргэн, Шилүүстэй сумын 39 иргэн, нийт 92 иргэний PCR шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан байна.