Зургийг: Mongolian Tourism Association хуудаснаас авав
ХБНГУ-ын Засгийн Газар аялал жуулчлалын салбарын ажилтнуудынхаа цалингийн 70 хүртэлх хувийг олгож эхэлжээ. Мөн эрсдэл багатай орон руу зорчих, хүлээн авах ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэжээ. Тэгвэл Япон улс эдийн засгаа сэргээхэд хувь нэмэр оруулах гол салбарынхаа нэгээр аялал жуулчлалыг сонгожээ. Тэд дотоодын аялал жуулчлалаар дамжуулан эдийн засгийг сайжруулах боломжтой хэмээн үзэн, өнгөрсөн оны долдугаар сарын 22-ноос “Аялаарай” кампанит ажлыг албан ёсоор эхлүүлсэн билээ. Харин энэ удаа Японы Засгийн Газар аялал жуулчлалын салбартаа 500 тэрбум иенийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэжээ. Эл нөхөн олговрыг зочид буудал, тур оператор, авиа компаниуд авах боломжтой гэнэ.