Өнгөрсөн өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр цаг агаар эрс муудаж, цасан болон шороон шуурга шуурч, байгалийн онц аюултай үзэгдэл болсон. Байгалийн энэ аюулт үзэгдлийн үеэр Дорнод аймаг дахь хилийн 0132 дугаар ангийн хилчид цасан шуурганы улмаас уруудаж, улсын хилд тулж очсон 5661 толгой малыг буцаан туужээ. Ингэхдээ хилчид өдөр, шөнөгүй ажиллаж, 18 удаагийн эргүүлээр мал уруудаж байгааг тогтоосон аж. Улмаар эздэд нь хүлээлгэн өгч, ард иргэдэд учирч болох 3.6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.
Эх сурвалж: ХХЕГ