Зургийг WWF Mongolia цахим хуудаснаас авав
Монгол орны цоохор ирвэсийн тархац нутгийг нарийвчлан тогтоох, тоо толгойг үнэлэх судалгааны ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар санаачлан Монголын ирвэс хамгаалах сан, Олон улсын ирвэс хамгаалах сан, Шинжлэх ухааны академийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнтэй хамтран 2017 онд эхлүүлж, энэ сард дуусгажээ. Ингэснээр Монгол Улс дэлхийд анх удаа шинэлэг арга зүй, том талбайг хамарсан цоохор ирвэсийн судалгааг хийсэн орон болж буй.
Судалгаагаар ирвэсийн тоо толгойг 806-1127-гийн хооронд хэлбэлздэг хэмээн дүгнэжээ.
Энэ нь дунджаар бие гүйцсэн 953 ирвэс Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан ойролцоогоор 328 000 ам метр талбайд тархан амьдардаг гэсэн үг юм. Судалгааны үр дүнгээс харвал Монгол орон дэлхийд цоохор ирвэсийн хоёр дахь том популяци бүхий улс болж байгаа аж.