Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байгалийн аюулт үзэгдлийн улмаас 12 аймгийн 51 суманд 590 иргэн төөрч, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Архангай, Булган, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Төв, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймагт төөрсөн дээрх иргэдээс алба хаагчид 580 хүнийг эсэн мэнд олж, 10 хүн нас барсан хэмээн мэдээлсэн.
Тэгвэл Сүхбаатар аймагт сураггүй болсон нэг иргэнийг өнөөдөр 11.40 цагт эсэн мэнд олж, эрлийн ажиллагааг зогсоосон хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.