Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Өлзийт хэмээх газар хээрийн түймэр гарсан талаарх дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт уржигдар 17.35 цагт иржээ. Дуудлагын дагуу Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид болон Булган сумын иргэд түймрийн газарт ажиллаж мөн өдрийн 23.20 цагт цурамд оруулжээ. Ингэснээр өчигдөр 08.00 цагт түймрийг бүрэн унтрааж, Сүхбаатар аймгийн байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн байна. Түймэрт 14 000 га талбай өртсөн бөгөөд Онцгой байдлын ерөнхий газраас хаврын хуурайшилттай үед шар өвс шатаахгүй байхыг анхаарууллаа.