Цаг уур, орчны шинжилгээний газраас 2021 оны гуравдугаар сарын 8-наас гуравдугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Энэ сарын 9,10-нд Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Энэ өдрүүдэд салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх нь. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24, өдөртөө 8-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.