Манай орны нийт нутгийн 30 хувьд нь цасан бүрхүүл тогтжээ. Тэр дундаа долоон аймгийн 13 сумд цагаан зуд нүүрлэсэн аж. Тодруулбал, Увсын зургаа, Завханы хоёр, Ховд, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Баян-Өлгий аймгийн тус бүр нэг сум зудтай байна. Цаашлаад 11 аймгийн 27 сумд цагаан зуд болох эрсдэлтэй гэнэ. “Цас ихтэй газруудад мал хорогдох, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр хаваржилт хүндэрч байна. Энэ сарын эхээр ихэнх нутгаар, сүүлчийн 10 хоногт баруун, төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, шуурах төлөвтэй. Ялангуяа зудтай газруудад цас нэмж орох, үе үе хүчтэй шуурах төлөв гарсан” гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Ташрамд дурдахад, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь зэрэг 17 аймгийн зарим сумд “тэнгэр муудсаны” уршгаар өнгөрсөн сард 200 000 орчим мал хорогдсон байна.