"Аав зарна" гэсэн зартай холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдийн гомдлын дагуу хяналт, шалгалт хийжээ.
Улмаар "Аав зарна" гэх зарыг нийтэлсэн "Шуурхай зар" сониныг эрхлэн гаргадаг компани нь Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн гэж үзэж, 5,000,000 төгрөгөөр торгосон байна. Мөн тус зарыг санаачилсан, хэвлэн нийтлүүлсэн байгууллагыг үргэлжлүүлэн шалгахаар болжээ.