Хаанаас халдвар авсан нь тодорхойгүй нэг тохиолдол бүртгэгдлээ. Тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.
Гадаад орноос зөөвөрлөгдсөн болон орон нутагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдлын 78 хувь нь эдгэрчээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн хоёрдугаар төвд одоогоор 657 хүн эмчлүүлж байгаагаас 591 нь хөнгөн, 57 нь хүндэвтэр, 7 нь хүнд, хоёр нь нэн хүнд байна.