Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний мэдээллийн хамрах хүрээг тэлэх, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн албаны Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд нэмэлт хөгжүүлэлт хийж эхэлжээ. Уг системийн хөгжүүлэлтээр тусгай шаардлага хангаж буй төрийн захиргааны албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэл, сахилгын шийтгэл ногдуулсан төрийн албан хаагчдын мэдээлэл, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа албан хаагчдын нэгдсэн тоо бүртгэл гэх мэт 11 төрлийн үзүүлэлтүүд шинээр нэмэгдсэн гэнэ. Мөн мэдээллийн систем дээр тулгуурлан төрийн байгууллагуудын уялдаа холбоо, мэдээллийн цогц байдлыг хангах боломж бүрдэх юм.