Авлигатай тэмцэх газар 2021 оны хоёрдугаар сарын 23-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 147 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Өнгөрсөн долоо хоногт 541 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 625 урьдчилсан мэдүүлгийг хянан үзсэн байна. Одоогоор ажиллагаанд 478 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянаж буй гэнэ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт хүргүүлэн, ажиллаж байна.