Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газрын орчим Хөвсгөл нууранд дахин газар хөдөллөө. Хоёрдугаар сарын 26-ны 07.28 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн гэнэ. Үүнээс гадна Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Бүрд энд гэдэг газарт энэ өдөр 22.29 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэнэ. Мөн элдэв аюул осол гараагүй байна.