УОК-оос өчигдөр аймаг, дүүргүүдийн удирдлагатай цахимаар хуралдлаа. Орон нутаг дахь сургууль, цэцэрлэгүүдийг ирэх сарын 1-нээс нээж, танхимын сургалт эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбоотойгоор аймаг, сумуудын холбогдох албаныхан бэлтгэлээ сайтар хангахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ үеэр онцолжээ. Ингэхдээ танхимын сургалтыг зөвхөн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах зорилгоор, хэсэгчилсэн байдлаар явуулахыг сануулсан аж. Ялангуяа I, II, V, IX, XII ангийн сурагчдад онцгойлон анхаарах чиглэл өгчээ. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд аймаг бүрт PCR шинжилгээний лаборатори байгуулахаар төлөвлөн ажиллаж буйгаа мэдээлсэн байна.