Нийслэлийн онцгой комисс, ХӨСҮТ болон удирдах байгууллагуудаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авснаар Амгалан амаржих газрын үйл ажиллагаа үргэлжлэхээр боллоо. Энэ дагуу 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 12:00 цагаас эхлэн тус амаржих газрын тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн байна.