Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг, Найз багийн Өгсөх гэдэг газар зорчиж явсан ачааны автомашины чиргүүл салж автозамын зорчих хэсгийн хажуу руу унажээ. Улмаар тухайн орчинд их хэмжээний шатахуун асгарсан байна. Тус аймгийн онцгой байдал болон мэргэжлийн хяналтын газрынхан ослын газарт шуурхай очиж аврах ажиллагаа явуулсан гэнэ. Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд явсан “Илч-Өртөө тээвэр” ХХК-ийн 09-18 УНМ улсын дугаартай, “Хово 33-4257” загварын ачааны автомашины 53 тонн шатахуунтай чиргүүл салснаас дээрх осол гарчээ. Онцгой байдал болон мэргэжлийн хяналтын газрынхан автозамын зорчих хэсэг рүү шатахуун асгарч байсныг аюулгүй болгожээ. Мөн хөрснөөс дээж авч шинжилж байна.