Цэргийнхэн төрийн эрх мэдлийг авсныг эсэргүүцэж Мьянмарын иргэд Янгоны гудамжинд жагсав. “Frontier Myanmar” сонинд бичсэнээс үзвэл Инсейн-роуд гудамжинд болсон жагсаал тайван өрнөсөн бөгөөд тэднийг цагдаагийнхан тараахыг оролдоогүй гэнэ. Хүмүүс цэргийнхнийг эсэргүүцсэн уриа хашхирч, баривчилсан өндөр албан тушаалтнууд, тэр дундаа төрийн зөвлөх Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Мьин нарыг суллахыг шаарджээ.
Эсэргүүцлийн ажиллагаанд хэдэн мянган хүн оролцож байна. Интернэт тасалдаж байгаа ч зарим мэдээллийн хэрэгслээр хотод хүмүүс жагсаж буйг харуулсан бичлэгүүд нийтэлжээ. Үүний сацуу олон хотын оршин суугчид тус улсын цагаар өдөр бүр 20.00 цагаас эсэргүүцлээ илэрхийлэн, гал тогооны сав суулгаа нүдэж байгаа аж. Нийгмийн сүлжээнүүдэд тавьсан дүрс бичлэгүүдээс үзвэл өдөр ирэх тусам эсэргүүцлээ илэрхийлэгчдийн тоо өссөөр байна.