Дархан-Уул аймгийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоогоод байсан үсчин, гоо сайхан, фитнесс, сауныг өнөөдрөөс /2021.02.04/ хэвийн горимд шилжүүлэн нээхээр боллоо. Тодруулбал,
-Үсчин, гоо сайхан
-Фитнесс, иог
-Бүжгийн клубууд
-Саун бассейн, нийтийн халуун ус
-Бүх төрлийн секц дугуйлангууд
-Теннис билльярд, спорт заал
-12 р ангийн танхимын давтлага
-Хүргэлтийн үйлчилгээ
-Бар, пав / 0-18' градус/
-Тусгай зөвшөөрөл бүхий ААНБ -ууд архи согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрлөө.
Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу хүнс тээвэрлэж байсан жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан дээрх байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоогоод байсан юм. Мөн 2021 оны хоёрдугаар сарын 10-ныг дуустал долоо хоногт нэг удаа зорчихоор сумдууд болон Сэлэнгэ аймгийн сумд хоорондын хөдөлгөөнийг тухайн сумын онцгой комиссийн бичгийг үндэслэн тус тус нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байна.