Хятад, АНУ-ын худалдааны эргэлт өнгөрсөн онд 8.3 хувиар өсөж, 586.72 тэрбум доллар болжээ. БНХАУ-аас Америкт экспортолсон барааны хэмжээ 7.9 хувиар өсөж, 451.81 тэрбум долларт хүрсэн бол АНУ-аас авсан нь 9.8 хувиар нэмэгдэж, 134.91 тэрбум доллар болсныг Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн байна. Хятадын худалдааны тэнцлийг 2019 оныхтой харьцуулахад 7.1 хувиар өсөж, 316.9 тэрбум долларын ашигтай гарчээ. Тус хоёр улсын худалдааны эргэлт 2019 онд 14.6 хувиар буурч, 541.2 тэрбум доллар болсон аж.
Тэгвэл ОХУ, Хятад хоорондын худалдааны эргэлт өнгөрсөн онд 2.9 хувиар буурч, 107.76 тэрбум ам.доллар болжээ.