УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа. Гишүүдийн олонх буюу 96.2 хувийн саналаар ийн баталсан байна.
Уг хуулийн төслийн анхны болон хоёрдугаар хэлэлцүүлгийг өнгөрөгч долоо хоногт хийсэн. Харин өчигдөр эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлахад бэлтгүүлэхээр ХЗБХ-нд шилжүүлсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрх зүйн хувьсгал хийж, иргэд шударга шүүхээр шүүлгэх эрхэм зорилго нэг алхам урагшиллаа. Ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлье. Иргэдийг эрүүдэн шүүх, хууль бусаар яллах зэрэг үйлдлийг таслан зогсоох зорилго руугаа алхаж байна” гэлээ.