Улаанбаатар-Эрээний чиглэлийн галт тэргээр их хэмжээний тарваганы арьс авч гарахыг завдсан хэрэг энэ сарын 16-нд гарсан байна. Есдүгээр вагоны зургадугаар тасалгаанд зорчиж явсан Х.Энхтайван, Г.Ганзориг, П.Төмөр нар купендээ тарваганы 220 арьсыг хар гялгар уутанд хийж, наалддаг туузаар ороон нуусан байжээ.
Энэ хэргийг Замын-Үүдийн гаалийн газрын байцаагч илрүүлэн, Төмөр замын цагдаагийн хэлтэст шилжүүллээ. Түүнчлэн энэ өдөр тус боомтын авто замын шалган нэвтрүүлэх цэгээр Эрээн рүү гарах гэж байсан 68-22 ДГА дугаартай УАЗ- 469 машиндаа тарваганы 133 арьс нууж, хил давах гээд баригджээ.
Тэрбээр хүмүүсийн хонины хонхор гэж нэрлэдэг хэсгийн шалан дор давхар шал хийн, хориотой ангийн арьс нуусныг илрүүлэв. Уг хэргийг Замын-Үү- дийн гаалийн эрэлч нохой Хайнт илрүүлжээ. Хэргийг Замын-Үүд дэх цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Х.ЭРХЭМ