Тээврийн цагдаагийн албанд амралтын өдрүүдэд зам тээврийн зөрчлийн дуудлага мэдээлэл 251 иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 182 байсныг газар дээр нь шийдвэрлэсэн байна. Амралтын өдрөөр зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтсэн гэнэ. Мөн зам тээврийн ноцтой ослын улмаас орон нутагт нэг хүний амь эрсдэв. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 13-нд 04.20 цагт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын VI багийн нутаг дэвсгэр дэх Цагаан булаг гэх газрын шороон замаар зорчиж явсан “Kia Bongo” загварын автомашин онхолдож, зорчигч 28 настай, Н амиа алдлаа. Үүнээс гадна урд шөнө 01.00 цагийн орчимд Хан-Ууд дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр Морингийн замд “Toyota Prius” загварын автомашинууд мөргөлдөж, ослын улмаас зорчигч 12 настай А, 56-тай Ш, 36-тай Б, 16-тай С, 31-тэй П, 21-тэй Т, 31-тэй Х, 24-тэй Ө, 25 настай Э нарын есөн хүн гэмтсэн байна. Ослын шалтгаан нь иргэн М архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсонд байжээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12, орон нутагт 15 жолоочийг илрүүлжээ.