Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хурлын үеэр албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Тэрбээр,Иргэдийг коронавирусний эсрэг вакцинд хамруулах талаар Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг идэвхтэй ажиллаж, олон улсын байгууллагууд, ДЭМБ, Сovax хөтөлбөрийг санаачлагчидтай гэрээ хэлцэл байгуулж, уг хөтөлбөрийн түнш орнуудтай хамтран ажиллаж буй. Мөн вакцин үйлдвэрлэгчидтэй яриа хэлцэл өрнүүлж байгаа бөгөөд одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
Вакцинд хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбарт ажиллагсад, архаг хууч өвчинтэй хүмүүс, онцгойгийнхон, хил гааль, мэргэжлийн хяналт зэрэг цар тахалтай нүүр тулж ажиллаж байгаа хүмүүсээ хамруулах аж. Мөн 55-аас дээш насны ахмадуудаа вакцинжуулна гэлээ. Гэрээ хэлэлцээрийн эцсийн дүн гарахаар вакцины талаарх мэдээллийг ил тодоор ард иргэддээ өгнө" гэв.