Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэрэг буюу “Жи тайм”-ын хохирогчдын гомдлыг авч хэлэлцлээ. “Жи тайм корпорейшн” ХХК нь 12 365 иргэнийг 27 965 хөтөлбөрт элсүүлж 11 398 иргэнд 25 801 307 70 төгрөгийн хор уршиг учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн. Уг хэргийг анхан шатны шүүхээс хэлэлцээд, шүүгдэгч Э.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 - 2.2 дахь заалтад зааснаар таван жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг ялыг хэвээр үлдээж, нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.