Хатуу хөл хорионы өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал, өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 67 дуудлага ирж, уржигдар 58 гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодорхой жишээ дурдвал, урд шөнө Сонгинохайрхан дүүргийн нэгэн иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ. Хэргийн тухай дуудлага 02.00 цагт ирсэн байна. Энэ дагуу цагдаагийнхан очиход иргэн Т эхнэрээ хайчаар хоёр, гурав хатгаж гэмтээгээд гэрээсээ зугтсан байж. Цагдаагийнхан хүчирхийлэл үйлдсэн этгээдийг дор нь саатуулсан гэнэ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.