Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Сэлбэд оршин суух Г-гийн байшин урд шөнө шатжээ. Хэргийн газарт Гал түймэр унтраах, аврах 34, 10 дугаар ангийн албан хаагчид очиж, галыг шуурхай унтраасан байна. Галын улмаас 65 настай хоёр хөгшин түлэгдэж, долоон настай охин угаартаж, эмнэлэгт хүргэгджээ. Уг харамсалтай хэргийн улмаас нэгэн гэр бүл хөхөө өвлийн хүйтэнд орон гэргүй үлдлээ. Цагдаа, онцгой байдлынхан гал юунаас болж гарсныг тогтоохоор ажиллаж байна.